Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир-техник спорт хорооны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал,
- 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг,
- 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн,
- 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм.
Мөн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон Дэлхийн цомын тэмцээнээс 51 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа Аврагч бокс клубын тамирчин Л.Даваадорж мөнгөн медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.