ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бамбай булчирхайн хорт хавдрын эмийн эмчилгээ 792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

Энэ оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол бүртгэгдэж,  ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай линкээр орж танилцаарай.