Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
  • Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүд,
  • Төр засгийн нийтлэг үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ,
  • Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар,
  • Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.