Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Б.Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайд албан тушаалаас чөлөөлж, Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар томилжээ.
Мөн Оюунхүүгийн Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус томилсон байна.
Г.Амартүвшин нь Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байгаад МОНЦАМЭ агентлагийн даргаар томилогдоод байсан юм.
Г.Амартүвшингийн намтар:
Гомбосүрэнгийн Амартүвшин нь 1998 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 2004 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.
Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.
- 2004-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, Атташе,
- 2005-2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт Атташе,
- 2006-2007 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт Атташе,
- 2007-2008 онд Гадаад хэргийн яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт Атташе,
- 2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга,
- 2010 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
- 2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
- 2012-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын Дэд захирал,
- 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын Захирал,
- 2017 оноос Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2018-2020 онд Гадаад харилцааны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2021-2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Оюунхүүгийн Амарсанаа нь:
- Төрсөн газар, он: Улаанбаатар хот, 1980 он
- Яс үндэс: Халх
- Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
- Мэргэжил: Эрх зүйч-Цагдаагийн ажилтан
- Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр
- 1997-2001 онд Цагдаагийн Академид- Эрх зүйч-Цагдаагийн ажилтан
- 2007 онд Төрийн Удирдлагын Академид Удирдахуйн ухааны магистр
- 2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн.
- 2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлиийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.
- “Цагдаагийн гавъяа”, “Цагдаагийн алдар”, “Цэргийн хүндэт медаль”
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- 2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
- 2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч
- 2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч
- 2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
- 2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга
- Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга
- 2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
- 2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга
- 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга
- 2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга
- 2018-2019 онд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байв.