Монголын бүтээмжийн төвөөс “Бүтээмжийг дүрслэхүй” шилдэг зурагт хуудас шалгаруулах уралдаан зарлаж саяхан дүнгээ гаргалаа. Монгол Улсад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлсний 30 жилийн ойд зориулсан уг уралдаанд Соёл, урлагийн цогцолборын зураач Х.Батбаяр гурван бүтээлээр оролцож, тэргүүн байрт шалгарчээ. Тэрбээр саяхан Бүтээмжийн төвийн даргаас шагналаа гардаж авлаа.