Канад улсын ''International Achievements Research Center'' байгууллагаас Академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгаруулж, гэрчилгээг нь гардуулжээ.

Тус олон улсын байгууллагаас Академич Б.Пүрэвсүрэнгийн бүтээлүүд гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж, дэлхийн эрдэмтдийн хүртээл болж олон удаа ишлэл хийгдсэн зэргийг үндэслэн 2021 оны дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгаруулж, 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гэрчилгээг нь гардуулсан байна.