Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд /хот болон орон нутагт/ :

  • Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож байна.
  • Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилнө. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажиллавал нэг хувь, 2 жил ажиллавал хоёр хувь, 3 жил ажиллавал гурван хувь гэх мэт нэмэгдэж тооцогдоно.
  • Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байна.

Нэмэлтээр орон нутагт хэрэгжих:

  • Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой.

Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм.