БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өгч байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Энэ нь нэлээн асуудал дагуулна байх.
Гурван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Гурван настай 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломж бий. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээн шахна. Хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо хийж, хоёр, гурван настай хүүхдүүдийг хамруулахад онцгойлон анхаарна.
- Сургуулийн өмнөх боловсролд
- Гурван настай хүүхдүүд 61 хувь
- Дөрвөн настай хүүхдүүд 86 хувь
- Таван настай хүүхдүүдийн 100 хувь хамруулахыг зорьж хамрагдаж байна.
БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өгч байна.