Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар ГССҮТ-ийн Гавал, тархины мэс заслын багийнхантай хамтран дүүргийнхээ эмнэлэгт анх удаа "Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал" оноштой, биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй иргэнд амжилттай мэс засал хийжээ.

Мэс заслыг ГССҮТ-ийн гэмтлийн эмч н.Энхтүвшин, н.Тэмүүжин, хагалгааны сувилагч н.Гантулга болон Налайх ЭМТ-ийн мэс заслын эмч Б.Сүхбаатар, Гэмтлийн эмч Б.Эрдэнэбадрах, Мэдээгүйжүүлгийн эмч С.Ариунзаяа, сувилагч С.Бижанаар, хагалгааны сувилагч Э.Болормаа, асрагч П.Алтантуяа зэрэг бүрэлдэхүүнтэй баг хамтран хийсэн байна. 

Өвчтөн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б тус дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт  эмчилгээний тасагт эмчилгээг үргэлжлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.