Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 400 машины зогсоол барьж байна. Замын ажил дуусаж, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, тохижилт хийнэ гэж хотын даргын орлогч Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.
Өмнө нь цэцэрлэгт хүрээлэн рүү зөвхөн хойд талаас нь нэвтрэх боломжтой байв.
Мөн Сүхбаатар дүүрэгт буюу Чойжин ламын сүм музейн хоёр талд явган хүний зам барьж эхэлжээ.