"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.
Тухайлбал, түүнийг ээжүүдээс мөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа юм байна. Иргэний гомдлын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн ба "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг харьяаллын бус дүүрэгт оршин суудаг ээжүүдээс мөнгө авч, эмнэлэгтээ төрөх зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж буй юм.