Их дээд сургуулиудын дадлагын тогтолцоог сайжруулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх” /MONGWBL/ төсөлд Төрийн банк нэгдлээ.
Төслийн хүрээнд Төрийн банкны зүгээс Банк-даатгал мэргэжлийн “Ажлын байранд суурилсан сургалт”-ыг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс хэрэгжүүлж, хамтран ажиллаж буй Санхүү эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургуулиудын оюутнуудыг цалинтай дадлагажуулж эхэллээ.