Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд нийслэлийн есөн дүүргээс Баянзүрхчүүд нийт 101 медаль хүртэж нийлбэр дүнгээрээ тэргүүллээ.
Энэхүү наадамд спортын 26 төрлөөр 4500 гаруй тамирчин 591 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Ташрамд дуулгахад, Монголын бүх ард түмний спортын наадам иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.