ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, ЭМД-ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд үнэлгээ-дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажиллана.
Ажлын хэсэг өнөөдөр Булган аймагт ажиллаж, тус аймгийн ЭМД-ын хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудтай танхимаар болон цахим уулзалт хийж, сонирхосон асуултад хариуллаа. Уулзалтаар ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,11 дүгээр тогтоолын явц, хэрэгжилт, ЭМД-ын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийгдсэн ажлуудтай танилцах, ЭМД-ын хамралтыг нэмэгдүүлэх болон нэхэмжлэлийн хяналт, газар дээрх хяналт шалгалт, чанарын үнэлгээ, эмнэлзүйн аудитын гүйцэтгэлийн тайлангийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах юм.
ЭМДЕГ нь орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ойртуулах, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилтын хүрээнд 21 аймаг, хоёр дүүрэгт ЭМД-ын хэлстүүдээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.