Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулав.

Дундаж цалин 1.5 сая төгрөг болсон гэв. Энэ дүнг нийгмийн даатгал төлөгчдийн цалингийн мэдээлэлд суурилан гаргадаг. Харин медиан цалин 1.1 сая төгрөг байна. Медиан цалин нь нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийг цалингийн хэмжээгээр нь нэг цуваанд жагсаахад голд нь байршсан хүний цалин юм.