Иргэн О.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны гуравдугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан байна. Гэтэл  шалгагдаж байхдаа гадагш явах гэсэн тул өчигдөр /2022.09.12/ түүнийг саатуулан, шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл түүнийг НЭГ САР цагдан хорих шүүгчийн ЗАХИРАМЖ дөнгөж сая гарсан байна.