Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Бенгалуру хотод үргэлжилж байна. Тус тэмцээний В ангилалд өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн гурван тоглолтдоо ялалт байгууллаа.

Монголын баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтод Йорданы багийг 48:36-аар буулган авснаар хэсгээ тэргүүлж, хагас шигшээд шалгарлаа.

Сонирхуулахад, Монгол Улсын шигшээ баг дараагийн тоглолтоо нөгөөдөр 20:30 цагт хийнэ.