Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн. Монголын жүдочид Их дуулгын эхний өдөр гурван медаль хүртэж, 1 тавдугаар байр, 2 долдугаар байр эзэлсэн амжилтаараа багийн дүнгээр 52 орноос дэд байрт жагсаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү алт, 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв.

Ташрамд дуулгахад, Ц.Цогтбаатар Парисын их дуулгын дөрөв дэх медалиа хүртлээ. Мөн Тус тэмцээнийг Япон улс 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.