Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч, ногоон байгууламжийн тохижилт хийх тогтоолыг өчигдөр НИТХ-аар баталсан. Энэ талаар дэлгэрүүлж албаныхан мэдээлэл хийлээ.
НЗД-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
ҮСАХ-ийн тохижилтын ажлыг намар эхлүүлэхээр төлөвлөж байсан ч эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Хүүхдийн паркийн тохижилтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тогтоолыг өчигдөр баталсан. Өнгөрсөн 4-р сард хашаануудыг буулгасан. Энэхүү 10,2 га газрыг нийслэл өөрийн эзэмшилд авч ногоон байгууламж байгуулахаар боллоо.
ҮСАХ нь 2015-2016 онуудад 698 сая төгрөгийг төвлөрүүлсэн ба гүүрний бүтээн байгуулалтаас хамаараад гэрээнд өөрчлөлт орж түр зогссон. Үүний дараа мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүлсэн. Үйл ажиллагаа дууссаны дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг төвлөрүүлэх тохиролцоог паркийн талтай хийсэн.
Жилийн дөрвөн улиралд үйлчилгээ үзүүлэх тоглоомын талбай, үйлчилгээний газрууд, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болох боломж бүрдлээ. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгох ажлыг энэ намраас эхэлж, ирэх хавар гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
ҮСАХ-ын Гүйцэтгэх захирал н.Мэндбаяр:
ҮСАХ-нд дөрвөн тоглоом шинэчилсэн. Одоогоор нийт 23 тоглоомтой үйл ажиллагаа явуулж байна. Бид цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалж Диснейлэнд шиг тоглоомын байгууламжтай байх хэцүү ч аль боломжоороо ажиллаж байна. Нийслэлтэй хамтарч төсөл боловсруулж хүүхэд багачууд, нийслэлийн иргэд жилийн дөрвөн улиралд үйлчлүүлж болох тоглоом, үйлчилгээний байгууламжийг бий болгож, чөлөөт цагаа өнгөрөөн амрах тухтай орчныг бүрдүүлэх болно.