Автотээврийн Үндэсний Төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Дуудлага худалдаа auction.transdep.mn цахим хаягаар явагдана.
Оролцохын тулд тус сайтаар орж нэвтрэх хэсэгт өөрийн мэдээллээ оруулан бүртгүүлээрэй. Ингэснээр таны мэйл хаягт нэвтрэх код илгээх бөгөөд тухайн кодоор орж холбоос хэсэгт дарснаар emongolia цахим хуудсаар дамжин хувийн мэдээлэл тань баталгаажна. Үүний дараа хүссэн дугаараа сонгон дурын интернэт банк ашиглан дэнчин байршуулна.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ нэг зуун мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэл байна.
Дэнчингийн хэмжээ:
- 000А, АААА 2,000,000 /хоёр сая төгрөг/,
- 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 500,000 / таван зуун мянган төгрөг/,
- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ, бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг
Товлосон өдөр дуудлага худалдаанд оролцогчид үнээ ээлж дараалан өсгөх бөгөөд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч дугаараа өөрийн нэр дээр авна. Хамгийн дээд үнийн захиалга өгснөөс хойш 2 минутын дотор үүнээс дээш үнийн санал ирэхгүй бол ялагчаар тооцож, дугаарыг тэр үнээр нь худалдахаар тогтож, тухайн дугаарыг зарагдсан төлөвт оруулдаг. Бусад оролцогчийн дэнчин буцаан олгогдоно. Худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч болсон оролцогч 24 цагийн дотор төлбөрөө төлөөгүй бол дуудлага худалдааг хүчингүй болгодог.
Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэн хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд зарцуулна.
Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.
Энэ есдүгээр сард зарагдах машины дугаарын жагсаалт болон дуудлага худалдааны огноо: