Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 637 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 392 нь Улаанбаатар хотод, 245 нь орон нутагт байна.
Одоогоор 5873 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1201, жирэмсэн эх 518 байна. Гэрийн хяналтад 28970 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.