Тайландын Паттаяа хотод аэробик, гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-5-нд болж байна.

Долоо дахь удаагийн тэмцээний 15-17 насны багийн төрөлд Монгол Улсын баг тамирчид хүрэл медаль хүртлээ. Хүрэл медаль хүртсэн багийн бүрэлдэхүүнд Б.Энхтөгс (Гэйнер клуб), Ө.Тэмүүжин (Өнөр цогцолбор 82 дугаар сургууль), У.Хосжаргал (Лайт клуб), Э.Оюумаа (Лайт клуб), Б.Саруул (Лайт” клуб) нар багтжээ.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр 18-аас дээш насны шигшээ тэмцээн үргэлжлэх юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо