Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хаасан билээ. Тус хилийн боомтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 5-нд нээн хэвийн ажиллуулж эхэлжээ.
Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж аваад байна.