Чөлөөт бөхийн 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн Болгарын нийслэл Софи хотод боллоо.
30 гаруй орны тамирчид оролцсон тэмцээнд Япон улсын шигшээ баг медалийн тоо, чанараар тэргүүллээ. Тэд нийт гурван төрлөөс 9 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль авчээ. Харин тэдний араас Иран, АНУ удаалсан байна.
Иранчууд сонгомол бөх болон эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд тэргүүлсэн ч Япончуудын эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд авсан медалийн тоо нийлбэр дүнгээр тэргүүлэхэд нөлөөлжээ.
Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн дөрвөн тамирчин оролцсоноос
Эрэгтэй
- 74 кг жинд Б.Батбаяр хасагдах шатанд Узбекистаны бөхөд
- 86 кг жинд Н.Батбилгүүн шөвгийн наймд Азербайжаны бөхөд
Эмэгтэй
- 50 кг жинд М.Мөнхгэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд
- 65 кг жинд А.Даваажаргал хасагдах шатанд Шведийн бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан.