Цахим орчинд хуурамч хаяг ашиглан “Жолооны эрх сэргээнэ, үнэмлэх шууд гаргаж өгнө, ангилал ахиулна” зэргээр олон гишүүнтэй зарын группүүдэд хуурамч зар байршуулан бусдыг залилж, иргэдэд хохирол учруулж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хуурамч зард итгэн бусдад залилуулж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.