Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэллээ.
Энэ хуралдаанаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Мөн өнөөдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүнд холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг шийдвэрлэхээр хуралдана.