Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна.

Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийж дуусжээ. Тус замын бүрдэл хэсэг болох Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажил үргэлжилж буй юм.

Энэ хүрээнд газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэн, захын болон завсрын тулгуурын цутгалт хийж байна.

Эх сурвалж: НЗДТГ