Нийслэлийн онцгой байдлын алба Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндий /Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам/ Автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Ж-ийн“Форши Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна.