Хонконгийн засаг захиргаанаас энэ сарын 12-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирэх зорчигчдыг долоо хоног тусгаарлан ажиглах байранд /зочид буудал/ тусгаарлаж байсныг гурав хоног болгон бууруулав.
Гадаад улсаас ирсэн зорчигч урьдчилан захиалсан тусгаарлах ажиглах байранд 3 хоног тусгаарлагдсаны дараа коронавируст халдвар /Ковид-19/-ын ПГУ шинжилгээ өгч, шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд 4 хоногийн гэр ажиглалтад шилжих юм.
Гэрийн ажиглалтад байх хугацаанд 4 болон 6 дахь хоногт ПГУ шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд ажилдаа явах, дэлгүүр орох боломжтой юм.
Хонконгийн тусгаарлан ажиглах байрны захиалга, мэдээллийг цахим хуудаснаас авах боломжтой.