Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотод өнөөдөр эхэллээ. 17 орны 168 тамирчин оролцож буй тэмцээнийг Монголын шигшээ багийн 17 бөх зорьсноос өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд болсон юм.

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү Японы Риома Танакаг ялж алтан медаль хүртлээ. 2019 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрээр ийнхүү анх удаа Азийн аварга болж байна.

Мөн өнөөдөр

  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг Хятадын Гуо Жон Инийг торгуулиар ялж хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Солонгосын Жун Еринийг торгуулиар ялж хүрэл медаль тус тус хүртлээ.

Түүнчлэн эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, -66 кг жинд Б.Эрхэмбаяр, эмэгтэй -57 кг жинд М.Ичинхорлоо нар тав, Л.Энхрийлэн долоодугаар байр эзлэв.