Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.
Улмаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар болов. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллана.
Тус ажлын хэсэг “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх аж.
Мөн тус ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл аймагт ирж дээрх ажлуудаа хянаж, шалгахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: БОАЖЯ