Долоодугаар сарын 28-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв" нээлтээ хийж үйл ажиллагаагаа өнөөдрөөс эхлүүллээ. Тус эрүүл мэндийн төвд 24 нэр төрлийн аппарат, тавилга, засварыг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад оруулж буй юм.  Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өвөрхангай аймгийн БОЭТ-д алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр Ланд Круйзер 78 автомашин гардуулан өглөө.            

Өвөрхангай аймаг нь нийт 117 мянган хүн амтай. Монгол Улсын хэмжээнд хүн амын тоогоор 2 дугаарт ордог томоохон нутаг дэвсгэртэй. Тус аймагт Хархорин Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг Засаг захиргааны нийт 19 сум 2 багийн эмнэлэг, 4 өрхийн эмнэлэг, нийт 25 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн бүсийн аймгууд болох Архангай,Булган,Өмнөговь, Баянхонгор, баруун аймгийн зорчигч иргэд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Эх сурвалж: ЭМЯ