​Засгийн газрын хуралдаанаас газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.​

Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АИ92 шатахууны гаалийн албан татварыг он дуустал чөлөөлөх шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ гараад өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний үнэ 70-80 хувь өссөн. Зарим улсад үүнтэй холбогдуулан арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд лөрөвдүгээр сарын 15-нд Гол нэрийн бараа бүтээгдэхүүний хуулийг боловсруулсан. Уг хуулийн дагуу мах, сүүнээс гадна шатахууны гаалийн татварт авах арга хэмжээг тусгаж өгсөн билээ. Энэ хуулийн дагуу АИ92 шатахууны гаалийн албан татварыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлөх заалт байсан бол үүнийг оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Мөн дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэсэн гэсэн мэдээллийг өглөө.