54 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Мальдивын Каафу шүрэн арлын Маафуши арал дээр 2022 оны бодибилдинг, биеийн тамирын спортын амжилттай зохион байгуулагдлаа. 7-р сарын 15-наас 21-ний хооронд зохион байгуулагдсан аварга шалгаруулах тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин, албаны хүмүүс оролцжээ.

Манай улсаас 14 тамирчин, олон улсын шүүгчийн хамтаар тэмцээнд оролцсон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, Бодибилдингийн тамирчин, дасгалжуулагч Байытын Ербекулан Men’s sports physique 180 см хүртэлх ангилалд тэргүүн байр эзэлж, Азийн аварга боллоо.
Эрдэнэт үйлдвэрт үндсэн ажлынхаа зэрэгцээ урлаг спортын авьяасаа хөгжүүлж, амжилт гаргаж яваа олон уурхайчид бий. Тэдний нэг бол Бодибилдинг паурлифтингийн тамирчин дасгалжуулагч Б.Еркебулан юм.

Тэрээр Бодибилдинг паурлифтиггийн спортоор 10 гаруй жил тасралтгүй хичээллэж, энэ спортоор дурлан хичээллэгсдийг дасгалжуулж ирсэн бөгөөд 2011 онд Хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2013 онд Казакстан улсын зүүн бүсийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2015 онд Эрдэнэт хотын аймгийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2015 онд Эрдэнэт хотын бодибилдингийн аварга шалагруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2018 онд Power Cup тэмцээнээс алтан медаль, үнэмлэхүйд шалгарч өрсөлдсөн, 2018 онд Оюутны Мистер тэмцээнээс алтан медаль зэрэг амжилт гаргаж байсан.

Спортын мастер Б.Еркебулан Азийн аварга болсноор ийнхүү Олон улсын спортын мастерийн болзол хангалаа.