Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр "Монгол, Оросын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ" сургуулилалт явагдаж байна. Хуучин Дархан 1, 2 гэсэн нэртэй байснаа Сэлэнгэ болсон уламжлалт сургуулилалт юм. Энэхүү сургуулилалт наймдугаар сарын эхээр Ховд аймгийн нутаг дэвсгэрт явагдана.

Сургуулилалтад Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас цэргийн алба хаагчид оролцохгүй байгаа. Тийм учраас зарим хэвлэлд "Оросын цэргийн алба хаагчид сүрьеэ өвчин туссан байна" гэсэн мэдээлэл гарч буй нь буруу, ташаа юм.

Хэвлэл мэдээллийнхэн үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсье" гэв.