Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс

  • 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
  • 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
  • 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 673 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 671 хэрэг шалгагдаж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.