​Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Одоогоор 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Үүнд  УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн бий.

"Хөгжлийн банкны" гэх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2 их наяд 383 тэрбум 7 сая 436 мянга 94 төгрөгөөр тооцогдож буй. АТГ-аас явуулж байгаа мөрдөн байцаалтын явцад энэ сарын 18-ны өдрийн байдлаар 494 тэрбум 771 сая 320 мянга 450 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар