Сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маегашира чансааны 2-оос барилдсан Ичиножо А.Ичинноров түрүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо буугаад байсан тэрээр анх удаа дээд зиндаанд түрүүлсэн нь энэ юм.

Өдгөө 29 настай Монголд төрсөн Ичиножо сүүлийн өдөр Маегаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12-3 амжилттайгаар тэргүүллээ.

Түүний араас идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Такакейшо нар 11-4 амжилттайгаар удааллаа.

Нацү башёгоос долоо дахь цомоо өргөөд байсан аварга Тэрүнофүжи сүүлийн өдөр Такакейшотой барилдсан бөгөөд давсан бол Ичиножотой нэмэлт барилдаан хийх байв.