Чингэлтэй дүүрэг, 3-р хороо Ж.Самбуугийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Суурь, өнгө асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх ба 2022 оны 07 дугаар сарын 22-ны 22:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 25-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.