Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр эцэслэн баталлаа.
Тэтгэврийн нэмэгдэл өнөөдөр ахмадуудын дансанд орох бөгөөд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулах ажил үргэлжилж байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн хэлж буйгаар тэтгэвэр өглөө эрт шууд дансанд орохгүй бөгөөд өдөртөө багтааж шилжүүлэх аж. Тиймээс ахмадуудыг эрт банк руу явахгүй байхыг санууллаа.