Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод болж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ баг нийт 2 мөнгө алт, 3 хүрэл медаль авсан гэж жүдогийн холбооноос мэдээллээ.

Ингэснээр өсвөрийн тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.

Хоёр дахь өдөр медаль авсан тамирчид:

  • Д. Есүй 63 кг Мөнгөн медаль (  Хүч спорт хороо )
  • А. Энхбаяр 90 кг Мөнгөн медаль ( Алдар спорт хороо )
  • Б. Гансүх 90 кг ( Хилчин спорт хороо )
  • Б. Арвин 70 кг ( Чандман оргил дэвжээ )
  • Г. Мөнхтуяа 57 кг
  • ( Шинэ бадрах дэвжээ )
  • Б. Шинэтулга 73 кг шагналт 5-р байр