Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас "PLAYTIME-2022" хөгжмийн наадмын үеэр наадамд оролцож байсан 30 иргэдээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулжээ.

Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй 3, хэрэглэж мансуурсан 5 хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 1 оргодол этгээдийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.