​Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотод үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өчигдөр болоход Монголын тамирчин Б.Сэр-Од 26-р байрт орлоо.

Нийт 63 тамирчин оролцсон марафоны тэргүүн байрт Этиопын Тамират Тола 2 цаг 05 минут 36 секундэд барианд орж түрүүлсэн бол Б.Сэр-Од 2 цаг 11 минут 39 секундээр 26-р байрыг эзэлсэн.

Өдгөө 40 настай Б.Сэр-Од 2003 оноос хойш нэг ч олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй орсон амжилтаараа түүх бүтээж байна.

Мөн эрэгтэйчүүдийн марафонд уралдсан Ц.Бямбажав 2:14:44 амжилтаар 42-р байрт орсон бол Д.Гантулга бариандаа орж чадалгүй тэмцээнээ дуусгажээ.