Хурлаар өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, алдаа, оноог хэлэлцэхээс гадна энэ 7 хоногт анхаарал хандуулан ажиллах шаардлагатай ажлуудаа ярилцаж, төлөвлөгөө гаргаж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар 2500 гаруй улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдадаа эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.