Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.11-д заасны дагуу Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталсан билээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас журмын дагуу лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг selection.1818.mn цахим порталыг хөгжүүлэн цахимаар 2 үе шаттай зохион байгууллаа.  
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудын 2 дугаар үе шатанд тухайн тусламж, үйлчилгээний тусгай шаардлагын хүрээнд цахим системд илгээсэн 455143 өгөгдлийг эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн  чиглэл, төрөл тус бүрийг оношийн хамааралтай бүлэгтэй тулгаж, эмнэлгийн тусгай нэгж байгууламжийн 55009,  хүний нөөцийн 267594, оношилгоо шинжилгээний тоног төхөөрөмжийн 132540 өгөгдөлд тус тус дүн шинжилгээ хийн, үнэлгээ хийж дууслаа.
Үнэлгээний үр дүнгийн мэдээлэл Selection.1818.mn портал сайтад бүртгэлтэй эрүүл мэндийн байгууллагын хэрэглэгчийн эрхээр очих бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн тусламж, үйлчилгээний төрлөөр гэрээний хэлэлцээр явагдаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ 2022 оны 7 дугаар сард хийгдэнэ.
Иймд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагууд нь 2022 оны 7 дугаар сард шинэ гэрээ байгуулагдах хүртэл даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэхэмжлэх боломжтойг та бүхэнд мэдэгдэж байна.
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР