"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Харин их шөвөгт улсын заан Д.Анар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарчээ.

Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв гэж МҮБХ-ноос мэдээллээ.