Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн фестиваль “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж, 21 аймгийн мотоцикл сонирхогчид болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаран мотоцикл сонирхогчид хүрэлцэн ирж оролцох юм. Фестивалийн талаар албаныхан мэдээлэл өгч байна.