Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Залуучуудын гудамж, “Сондор” дэлгүүрийн хажуу замд Тоёота приус 30 загварын автомашин эргэхдээ зам дээр зогсож байсан приус 30, Марк 2 автомашины дээгүүр гарсан осол гарчээ. Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамираас тодруулахад “Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Ослын шалтгааныг одоохондоо тодорхойлох боломжгүй” хэмээлээ.