Барилга, Хот Байгуулалтын Яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” компанийн Борлуулалт хариуцсан ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

  1. “МАК цемент” ХХК-д хоногт хучилттай 10 вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.
  2. “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 ачааны вагон, хоногт хучилттай 5 вагон буюу 150 чингэлгээр багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.

 

Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын яам