Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн.
Тус тэмцээнд манай улсаас 50 гаруй тамирчин урьдчилсан мэдүүлгээ өгсөн ч зардал мөнгөний асуудлаас болж 10 бөх оролцохоор өнөөдөр Алматыг зорьсон гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар тус тус барилдана.
Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр олон улсын шүүгч Б.Алтангадас нар ажиллана.